Туршилтын блог - Шинэ бичлэгүүд http://turshilt5.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 27 Apr 2009 17:18:16 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191268 Өнөөдөр машинаа оношилгоонд орууллаа, үзлэгт орууллаа, татвараа төллөө, тэгээд гурвалжин наалдасаа авлаа, хэдэн тамга дарууллаа. Монголд, тэр дундаа Улаанбаатарт хэн ч бултая гэж боддоггүй, бодохыг ч хүсдэггүй заавал дайраад гардаг арга хэмжээнүүдийн нэг бол жил бүр явагддаг тээврийн хэрэгслийн оношилгоо, үзлэг. [...]]]> Mon, 27 Apr 2009 17:18:16 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191268 <![CDATA[Мод яаж ургуулах бэ?]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191262 Саяхан найзаасаа нэг хөгтэй явдал сонслоо. Улаанбаатар хотын томоохон албан тушаалтнууд Бээжин хотын төлөөлөгчидтэй Бээжинд албан уулзалт хийж л дээ. Гэтэл манай талын нэг томоохон этгээд "Яагаад Эрээнд мод ургаад Замын-Үүдэд ургахгүй байна. Та нарт мод ургуулах нууц арга байна уу, хуваалцаач" гэж асууж. Тэгсэн нэг хятад нь "Монголд мод ургах нь битгий хэл, Бээжинд байгаа танай элчин сайдын яамны хашаанд ч мод ургадаггүй шүү дээ" гэж даапаалан хариулсан гэнэ. [...]]]> Fri, 24 Apr 2009 13:52:14 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191262 <![CDATA[7 сарын 1 ба Номин талстын Батсүх]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191261 Сая нэг клип үзлээ. Номин талст хамтлагын Батсүхийн Чи наддаа ганц гэдэг дууных. Гүйлгэж хардаг зангаараа эхлээд нэг үзсэн буудалцаад л байх шиг байлаа. Дараа нь дахиад нэг үзтэл их гүн гүнзгий утга санаатай эд байна. Энгийн аз жаргалтай залуу хос, хүүхэдтэй болоод цэцэг барин эмнэлэг рүү алхаж яваа залуу, гэнэт буутай хүмүүс хэн нэгнийг хөөж яваад гэмгүй залууг буудаж орхино.

Тэр залуу хээр очиж шил чулуугаар онож тоглосноос өөр гэм хийсэнгүй, юу болж байгааг ч ухаарч амжсангүй.

Энэ клипийг http://tube.banjig.net/music/watch/1002 хаягаар үзээрэй. 7 сарын 1-ний тэр хар өдрөөс болж хичнээн халуун гэр бүлд хагацлын сүүдэр гэнэт тусаа бол.

 

 

 

]]>
Wed, 08 Apr 2009 11:19:11 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191261
<![CDATA[Банжиг.Нээтийн ашигладаг нээлттэй эхийн төслүүд]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191259 Нээлттэй эхийн хөдөлгөөн интернэтийг өдий зэрэгтэй болоход хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг гэж би боддог. Хэрвээ Linux, Apache, PHP, Python гээд олон төслүүд байхгүй байсан бол өнөөдөр интернэт ямар байх байсан бол. Интернэтийн амин судас болох мэдээлэл дамжуулах нээлттэй стандартуудыг ч энд дурдах ёстой.

Миний хувьд нээлттэй эхийн төслүүдийг ихээр хэрэглэдэг, боломжоороо оролцохыг, дэмжихийг хичээдэг. Учир нь дэлхий даяар хөгжүүлэгчдийн хүсэл сонирхол, хоорондын хамтын ажиллагаа, олон нийтийн санал бодол дээр тулгуурлан улам улам боловсронгуй болон хөгжүүлэгдэж байгаа эдгээр олон төслүүдээс ажил хөнгөвчилж, шинэ боломжийг олгож байдаг нь дэндүү олон.

Энэ удаа та бүхэнд сонирхолтой байж магад хэмээн Банжиг.Нээтийн хөгжүүлэлт, дэд бүтцэд ашиглагддаг зарим нэгэн нээлттэй эхийн төслүүдийн тухай товч дурдая гэж бодлоо.
[...]]]>
Sat, 01 Nov 2008 22:54:23 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191259
<![CDATA[Gmail хэрэглэх хангалттай нэг шалтгаан]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191258 Gmail нь хайлтын аварга машин бүтээгч Google-ийн бий болгосон, уламжлалт и-мэйл үйлчилгээнд олон чиглэлээр хувьсгал хийж чадсан үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ хэдийгээр хожуу эхэлсэн ч гэсэн интернэт хэрэглэж сурсан хүмүүсийн хувьд үнэхээр дутагдаж байсан зүйлийг нь өгсөн гэж болно. Тэдний анх санал болгосон 1GB мэйл багтаамжийг зөвхөн энд дурдаж болохгүй.

Энэ удаа би өөрөө яагаад Gmail дээр суурилсан мэйл хэрэглэж эхлэх болсон, яагаад Yahoo ID-гаа хааяа мессенжер ашиглах үедээ л хэрэглэдэг болсон, ийм шилжилт хийхэд нөлөөлсөн шалтгаанууд юу байсан тухай та бүхэнтэйгээ бодлоо хуваалцая гэж бодлоо. [...]]]> Fri, 31 Oct 2008 15:42:21 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191258 <![CDATA[Соошл сүлжээ ба интернэтийн дэд бүтэц]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191257 Интернэт зөвхөн мэдээлэл хайх, хүмүүс хоорондоо харилцах хэрэгсэл биш хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрчээ авч буй соошл сүлжээнүүдийн нөлөө үүнд асар их. Олон жилийн өмнө таньдаг хүмүүс маань хаана юу хийж байгааг бид дам дамаар сүүлд мэддэг байлаа. Гар утас нэвтэрснээр хугацаа нь арай багассан.

Харин соошл сүлжээнүүдийг ашигласнаар та өөрийн таньдаг хүмүүс хаана юу хийж байгаа, хэнтэй танилцаж байгаа гээд олон зүйлийг шууд тэр доор нь өөрөө хайж мэдэх боломжтой болсон. Энгийн үгээр таны амьдралын нэгэн тусгал интернэтэд бий болсон гэсэн үг.
[...]]]>
Wed, 08 Oct 2008 10:29:19 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191257
<![CDATA[Царай муутангууд]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191256 Тэднийг царай муутай гэдгийг бүр нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Үргэлж л өнгө зүсийг нь гялайлгах гэж элдэв янзын будаг шунх түрхэнэ. Тэр нь их зарлагатай. Гэвч эзэн нь түүнийгээ их чухал ажил гээд бусдад үнэмшүүлчихнэ. Царай л сайхан байвал бусад нь яах бэ гэж!
[...]]]>
Tue, 30 Sep 2008 10:08:44 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191256
<![CDATA[Yahoo! Mail минь чамд баяртай гэж хэлэх болох нь]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191255 Өнөөдөр Банжиг.Нээтэд нэвтэрсэн зарим нэг хүмүүс Банжиг Мэйл нээгдсэн тухай мэдээлэл гарч ирсэнийг анзаарсан байхаа. Үнэхээр бид шинэ үйлчилгээ нээхээр зэхэж байгаа юм шүү. Та бүхэн аль болох эртхэн өөрийнхөө Банжиг Мэйлийг идэвхжүүлээрэй.

Бид Банжиг Мэйл нээх тухай аль эрт бодож эхэлсэн ч Gmail гарч ирээд 1GB гэх мэтээр мундаг мундаг том зай олгоод, тэгээд и-мэйл үйлчилгээний технологи, дэд бүтэц үнэхээр бид яагаад ч гүйцэхээргүй болж эхэлсэн тул энэ бодлоосоо салах дээр тулаад байсан юм.
[...]]]>
Thu, 11 Sep 2008 01:02:59 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191255
<![CDATA[Энд ч Гүүгл, тэнд ч Гүүгл, хаа сайгүй Гүүгл]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191254 Дөнгөж саяхан тэд шинэ вэб хөтлөгчөө зарлачихлаа, бета хувилбарыг нь хэрэглээд үзчихлээ. Түүнтэйгээ зэрэгцээд тэд Picasa 3 beta гаргачихлаа, бас хэрэглээд үзчихлээ. Аль аль нь таалагдлаа. Угаасаа л Гүүгл нэр орсон л бол өөр болоод явчихдаг.

Google Picasa урьд нь өөр компанийн бүтээгдэхүүн байсан, Гүүгл ах юутай хээтэй нь худалдаад авчихсан. Анх хэрэглэж байхад дажгүй ч олон сул тал байсан, харин удаж удаж Гүүгл нэртэй нь хамт хэрэглээд үзсэн тэс өөр, бүр сайн болчихож. Google Chrome ч гэсэн олон Нээлттэй эхийн бүтээгдэхүүн, технологууд дээр суурилсан бүтээгдэхүүн, тэгэхдээ л Гүүгл ахын санаа орчихсон болоод тэрүү арай өөр болж. Тэгэхдээ би одоохондоо Firefox-оо хэрэглэнээ. [...]]]>
Thu, 04 Sep 2008 16:22:09 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191254
<![CDATA[Үнэхээр ГОЁ ном]]> http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191253 Хүн надаас энэ ямар уу гэж асуухад би зүгээр гэж хариулдаг. Угтаа энэ бол надад таалагдсан гэсэн үг. Гоё, сайхан, гайхалтай гэдэг үгнүүдийг төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин 2 хоногийн өмнө нэг ном нээж үзэнгүүтээ л өөрийн эрхгүй үнэхээр ГОЁ хэмээн дуу алдлаа.

Энэ номыг их олон хүн зохиожээ. Тэгэхдээ ихэнх хүмүүс нь яаж гэдгээ ч мэдэхгүйгээр оролцож. Та бүхний сайн мэдэх Тарчлаан блогийн эзэн маань өөрийн өөрийн блог дээр бичсэн шүлэг, бодол эргэцүүлэлүүдээ нэгтгэн ном гаргасан юм байна.
[...]]]>
Thu, 04 Sep 2008 14:03:27 +0800 http://turshilt5.blog.banjig.net/post.php?post_id=191253